Хайрын дөчин дүрэм номын тэмдэглэл

Цаасан Малгай
9 min readNov 16, 2020

--

Сайн байцгаан уу. Миний бие уншсан номныхоо сэтгэгдэл тэмдэгллийг бүгдийг нь хувийн тохиргоотой хийж хадгалаж явсны эцэст энэхүү дугаарыг public тохиргоотой хийхээр бэлтгэлээ. Ер нь яагаад public тохиргоотой сэтгэгдлээ хэлэхээс зайлсхийдэг вэ гэхээр нэг ном бидний гар дээр бэлэн болж иртлээ маш олон тооны алгеритмыг дамждаг. Орчуулах эрхийг авааад, орчуулж, хянан редакторлож, хэвлэн олон нийтэд хүргэх гээд олон үе шатыг дамждаг тул шууд л утга санааг нь ярих нь бага зэргийн этик, моралгүй тул чухал гэсэн үзэл санаануудаа дэлгэрүүлж хувьдаа хадгалж архивласаар жилийн хугацаа өнгөрчээ.

Уг зохиолыг Туркийн уран зохиолч Элиф Шакаф 2009 ны 3 дугаар сард хэвлэн олон нийтийн хүртээл болгосон бөгөөд Монгол хэлнээ уншигчдын гарт Тагтаа паблишинг 2020 онд албан ёсны эрхийг авч хэвлүүлжээ. Уг номыг дийлэнх хүмүүс хувь хүний хөгжлийн ч юм уу хайр сэтгэл утга уянгын зохиолтой андуурсан байх нь элбэг байдаг. Магадгүй энэ талаар олон улсын уншигчдын сэтгэгдлүүдийг Goodread-с унших боломжтой. Тус ном нь Good Reads -ийн уншигчдын дундах үнэлгээгээр 5-аас 4.13 оноо авч чаджээ. Энэ нь бас тийм муу үнэлгээ биш юм. Би ч мөн ялгаагүй дөнгөж худалдаанд гарсных нь дараа фэйсбүүк номын бүлгэмд хүний бичсэн ишлэлийг хараад за энэ бол хайрыг ойлгох тухай хувь хүний хөгжлийн ном юм байна даа гэж бодож байсан юм.

Тус номын сэтгэгдлийг спойлордохгүй, үйл явдлыг нь ярихгүй боловч ЯАГААД та энэ номыг уншчихад илүүдэхгүй вэ гэсэн өөрт төрсөн 3 пойнтуудыг та бүхэнтэй хуваалцья:

  1. Хэрвээ та шашны философи харицуулан судалдаг, сонирхдог, ер нь энд тэнд буддизм болон бөө мөргөлийн талаар бичсэн нийтлэлийг өөрийн эрхгүй анхаараад уншчихдаг бол энэхүү номыг унших нь зүйтэй. Учир нь энд хорвоо ертөнцийн бүхэллэг шинж чанарыг маш ойлгомжтой тайлбарлаж өгүүлсэн байдаг. Энгийнээр тайлбарлавал яагаад Монголын Хархорум хот 13-р зуунд бүх шашныг нийслэл хотдоо хүлээн зөвшөөрч, бүүр дэлхийн шашны төв центр гэж нэрлэгдэхдээ тулчихсан юм бол гэж та нэг удаа бодож үзсэн үү. Мэдээж дайн байлдааны стратеги аль эсвэл дагаар орох улсаа хялбар буулгаж авах, эзлэн авсан улсаа бутарган унагахгүй байх гэх олон төрлийн ач холбогдлыг нь дурдаж болох юм. Гэтэл уг логикыг тус зохиолын логиктой уяад маш энгийнээр тайлбарлабал бүх шашны эцсийн цэг нь хайр буюу амар амгаланд хүрэх зам гээд л энгийн тайлбарлачихаж болно. Маш энгийн. Шашны улмаас нэг нэгнийгээ үзэн ядаж, талцах шаардлагагүй. Бүхэллэг шинж чанартай юмс олон жижиг зүйлсийн нийлбэрээс бүтдэг шиг ХАЙР гэдэг ойлголтыг исламын шашны корон сударт өгүүлснээр багахан ч гэсэн тайлж ойлгох боломжтой бичигдсэн ажээ. Аливаа гол мөрөн алсаас өнгөц харсан хүнд нэг л гол юм шиг ажигддаг. Гэхдээ түр ч болов төвлөрөөд бодох юм бол маш олон горхи булаг, уулын усны нийлбэрээс тухайн гол бүрддэг. Түрүүн дурдсан шиг бүхий л шашны эцсийн зорилго нь нэг, тэр нь зүгээр энэрэн нигүүсэл, хайр дээр тогтдог гэдгийг дурдах нь зүйтэй. Ялангуяа энэхүү зохиолыг над шиг буддын уран зохиол сонирхдог хүмүүс сонирхоод харьцуулан уншаад үзэхэд илүүдэхгүй. Жишээлбэл манай Fox Diary Podcast-ын хамгийн анхны дугаар болох Б.Итгэл стрессгүй амьдрах урлаг номны гол санаа нь буддизмын үзэл философи дээр тулгуурладаг гэдгийг дурдах нь зүйтэй. Буддизмын сургаалиудыг уншихад ерөнхийдөө миний хувьд шууд утга болон ёгт утга нь ойлгоход амархан байдаг. Ерөнхийдөө хүн юу тарина түүнийгээ хураана гэдэг хэлцийг авч үзэхэд ил утга нь ч ойлгомжтой, далд утгыг нь ч тайлахад хялбархан байгаа биз. Харин корон судрын хэлц, ишлэлүүд нь ерөнхийдөө ойлгоход жаахан ёгт далд хэлбэр агуулгатай. Хэрэв уг зохиолыг маш сайн анзаарч унших юм бол корон судрыг уншихын тулд 4 түвшин байдгийг дурдана. Нэгдүгээр түвшний ойлголт сэрэл мэдэрхүйтэй хүн бол аливаа зүйлийг шууд л тэр чигт нь тэр утгаар нь өөртөө хүлээгээд авчихна. Заримдаа сошиалд үнэхээр яагаад ингэж ойлгоод үл ойлголцол үүсгээд байгаа юм бол доо, ийм насанд хүрсэн хүн хорвоо дэлхий дээр амьдардаг л юм байхдаа гэсэн хүмүүс бол тэдгээр нэгдүгээр түвшний хүмүүсийн тоонд оруулчихад нээх буруудахгүй. Гэхдээ тэднийг муу ч юм уу муйхар гэсэн утга санааг агуулсангүй. Зүгээр л хорвоо дээр ийм төрлийн хүмүүс бас байдаг гэсэн утга санааг илэрхийлэв. Юмсыг гэтэл ингэж дүгнэхэд өрөөсгөл алдаануудыг амьдралдаа гаргах боломжтой юм. Та бид Исламын шашинг гаднаас нь харахад эмэгтэй хүнтэй их дээрэнгүй ханддаг, эрх чөлөөг нь боомилсон, харгис шашин юм шиг боддог. Гэтэл бид ялгаагүй нэгдүгээр түвшин буюу өнгөц л дүгнэсэн хэрэг юм. Уг философийнх нь хүрээнд ухаж үзэх юм бол энэ орчлонд эмэгтэй хүн гэдэг угаас бүхнийг тэсэж тэвчээрээрээ даваад гарах тэнхээ эр хүнээс дутахгүй байх боловч тэднийг эрэгтэй хүн түшиж тулах, асран халамжлах ёстой гэсэн сургаалийг дотроо агуулж байдаг байна. Өнгөцхөн дүгнэвэл үүнийг эмэгтэй хүн бол эрэгтэй хүнтэй харьцуулахад дорд түвшнийх гэж шууд ойлгож, хэрэгжүүлчих гээд байдаг талтай.

Ерөнхийдөө тус зохиолыг зөвхөн философийн уран зохиол гэж уншихаас илүүтэйгээр өдөр тутмын харилцаандаа ч энэхүү асуудлыг гүн тунгаан бодох дүрмийг дагавал зохилтой.

2. Үнэндээ бидэнд сонсохыг хүсээгүй муу муухай үгсийг хүртэл та хүлээж авахдаа хорсол үзэн ядалт, дургүйцэл гэсэн өнцгөөс хүлээж авахаас илүүтэйгээр тэр хүнийг 3 хан секунд хайрлан бодоод уншихад энэ хүн ингээд стресстэй байсан юм болов уу, энэ хүн үнэндээ хэцүү, ганцаардсан, тусламж илэрхийлсэн аль эсвэл түр зуурын цочролтой нөхцөл байдалд байгаагаа л илэрхийлэхдээ ингээд гаргачихлаа гэж ойлгох нь бий. Тэр байтугай тус зохиолд дурдснаар хүн үзэн ядаж байгаа хүнээ хүртэл 40 хоног сайнаар бодож, хайрлан бодоход тэр хүнийг буруугаар харах ямар ч ор үндэс байхгүй болсон тухай гардаг. Тус номонд гардаг нэгэн ишлэлийг та бүхэнд сонирхуулбал:

Жинхэнэ суфи (буюу минийхээр бол бурханы итгэгч хүн гэсэн утгатай) хүн бол хэдий их гүтгүүлж, доромжлуулж буруу шаагдсан ч тэвчээрэтйгээр даван туулж өөрийг нь хялайн харагсадын талаар ганц ч муу үг унагаахгүй байж чаддаг. Тэр хэзээ ч бусдыг яллахгүй. “Өөрийгөө” бүхний түрүүнд тавьж сураагүй хүнд өрсөлдөгч, дайсан бүү хэл өрөөл бусад гэсэн ойлголт ч байдаггүй.

Тэгэхээр шашин оюун санааны эрүүл мэндийг хангадаг учраас хүмүүс тэндээс тайлал хайхын тулд уншдаг бол уг зохиолыг өөрийн болгож уншихад оюун санааныхаа эрүүл мэндийн түвшинг нэг шатаар ахиулах боломжтой болно гэж ойлгож болно.

Хоёрдугаар пойнт: Хайр дуусахад гэр бүлийн харилцаан дахь эмэгтэйчүүдийн хайр сэтгэл юун дээр тогтдог юм бол. Миний хувьд анхаарал хандуулсан юм бол хорвоо дэлхий дээрх гэрлэлтүүд он жилүүд өнгөрөх тусам ерөнхийдөө яагаад аз жаргалгүй болчихдог юм бол. Эмэгтэйчүүд яагаад үүнийг нь тэгээд тэсээд байдаг юм бол гэсэн бодол хоёр сар толгойг минь хальт хальт гашилгасан шүү. Хаха. Миний хувьд бол хувьдаа гэрлэлтийн айдастай ч гэх юм уу. Ер нь бол ганцаараа байхыг илүүд үзэгч үзэлтэй. Яагаад гэсэн хариулт нь зохиолын эхэнд гардаг л даа. Гэр бүлийн үүрэг харилцаанд эмэгтэй нь илүүрхэж, гэр орны ажил, үр хүүхэд, ажил каррьер гэж яваад өөртөө итгэлгүй гэр бүлийн аз жаргал үгүй тийм нөхцөл байдал хальт гардаг юм. Яахав би энэ хэсгийг нь их пойнтолчихсон байх л даа. Гэхдээ энэ хэсгийг яагаад тодотгосон болох уг асуудлаас ямар үр дүн гарах ёстой вэ гэхээр…. Бидний амьдрал, нийгмийн харилцаанд хэдийнээ тогтчихсон хэм хэмжүүр, тэгэх ёстой ингэх ёстой гэсэн чөдөр тушааг сэтгэл санаа оюун бодлоосоо авч чадвал амар амгалан ирдэг юм шиг байгаа юм. Зохиолын гол дүр идэр насны гэрэлсэн эмэгтэй Элла, Цөлийн сарнай нэрт биеэ үнэлэгч, Румигийн эхнэр эсвэл Кимьяа гэдэг эмэгтэй дүрүүд бүгд л өөрсдийгөө нүдэнд үзэгдэх айдас, хэм хэмжүүрээр хүлчихсэн байсан гэхэд болно. Тэгэхээр эмэгтэй хүн эцэстээ амар амгаланг олохын тулд өөрийгөө хайрлах, өөрийнхөө хүсэл зорилгыг хүлээн зөвшөөрч өөрөө өөртөө өөрөөрөө байх боломжийг өгөх нь маш том ХАЙР юм байна лээ шүү. Хэдийгээр энэ номонд тусгагдаагүй ч би өөртөө ингэж хэлэх дуртай. Амьдрал гэдэг аяга цай амсаад тавихын адил хурдан өнгөрчихдөг учраас өөрөө өөрийнхөө аз жаргалын өмнө өөрөө хариуцлага хүлээ. Өөрийгөө хайрлахыг хүлээн зөвшөөр гэж хэлэх дуртай. Тэгэхээр өөрийнхөө үнэт зүйлсийг үргэлж санаж байхад ямар ч хатуу цаг агаар, хэл ам хов жив явсан ч окэй чи өөрийгөө хэн гэдгийг мэднэ, хэн болох гэж яваагаа мэднэ гэж хэлмээр байна.

3. Амар амгалан байдлын хариулт нь хайр шүү хайр. Шангрилад арван саяын цүнх авч байгаа эмэгтэйг ч хайрла. Тэр үүнд хүрэхэд тэмцсэн, үгүйдээ гэхэд тэдний эцэг эх тэмцсэн тийм болохоор хайрла, чадвартай хэрнээ төсвийн байгууллагад насаараа бага цалин хүргэж ядаж яваа эрдэмтэнг овсгоогүй гэж шүүмжлэх гэж бүү яараарай. Түүнийг хайрла. Та түүнийг хайрлах тухай бодол хэдхэн секунд бодоход л бодол чинь сөрөг бодлыг эсэргүүцэж бага ч гэсэн амар амгаланг олдог. Ер нь амар амгалан гэдэг чинь анир чимээгүйгээр, ямар нэгэн хэл үгний шаардлагагүй бий болдог зүйл. Хайрыг олсон хүнд хэл хэрэггүй. Үг гэдэг харин ч эсэргээрээ хүнийг төөрөгдүүлж орхидог ажээ.

Үүнийг хүлцэнгүй байдалтай ч андуурах боломжгүй ажээ. Түүнийг бууж өгөхтэй харьцуулах бүүр ч боломжгүй, харин ч зүрхнийх нь гүнээс хүч ундардаг хүмүүс хүлцэн тэвчдэг. Тийм төрлийн хүмүүс дэлхий ертөнц хөмрөөд тавьсан ч ер бусын амгалан байдаг. Ер нь нэг хүн ч гэсэн амар амгалангийн чадварыг эзэмшчихвэл аандаа энэ их үл ойлголцол байхгүй болно гэж би итгэдэг юм. Арсалдаал байвал арсалдаал байна дуусахгүй. Харин зөрүүлээд чулуу шидэх болгонд нь хайр энэрэл, уучлал, сайн сайхан бүхнийг ерөөх л хэрэгтэй юм байна лээ. Энэ зохиолд гардаг Тербизийн Шамс гэдэг хүн ер нь хүнийг огт ялгалгүй харьцдаг. Эрхтэн дархтан гээд толгой бөхийлгөж, амаа үдүүлдэггүй, ядуу гуйлгачин байлаа гээд алаг шоо үздэггүй. Харин бидний мэдэх бодит хүний нийгэм анхнаасаа дээдэст элгэмсүү хандах ёстой гэсэн шудрага бус ч тогтчихсон хандлагааса болж шудрага хөдөлмөрлө, гэхдээ ихэс дээдэст бас тал зас гэсэн ойлгомжгүй зөрчилдөөнт ойлголтыг үр хүүхдийнхээ сэтгэхүйд програмчилдаг. Ингэж болно гэж үү.

Дээрх гурван пойнт нь олон улсын уншигчдын сэтгэгдэлд аль болох тусгаагүй зүйлсийг ерөнхий далд утга санаагаар нь багцлан та бүхэнд хүргэсэн. Гэвч зохиолын утга санаа, үг өгүүлбэрийг ерөнхийд нь зохиогчийн эрхийг нь хүндлэн оруулахгүй байхыг хичээж тус зохиолыг зүгээр л уншаад өнгөрөх биш цаана нь ямардуу санаанууд нуугдаж байсан бэ гэдгийг дүгнэн сэтгэгдлээ илэрхийлсэн болохыг сонсогчид мань анхаарна уу.

Та бүхэндээ унших тип болгон олон улсын уншигчдын шүүмж сэтгэгдлүүдээс түүвэрлэн дурдвал.

  1. Христийн болон бусад урсгалын шашин шүтдэг хүмүүсийн хувьд уг номыг унших нь яг л лалын корон судрыг уншиж байгаа юм шиг мэдрэмж төрүүлсэн учраас шууд л зохиолыг дундаас нь орхичихож. Манай Монгол улсын уншигчдын хувьд бол тийм асуудал гарахгүй, гарсан ч Буддизмын номлол, Христийн библэтэйгээ харьцуулаад уншчих гэж зөвөлмөөр байна. Харьцуулан судалж, нэгтгэн дүгнэх бол шинжлэх ухаанчаар аливаа асуудалд хандаж буйн илрэл юм шүү.
  2. Зохиогч хошин шогийн ямар нэгэн мэдрэмжгүйгээр бичсэн нь зарим монотон байдлыг үзэн ядагч нарт жинхэнэ бай болсон гэх үү дээ. 400+ хуудсанд ямар ч хошигнол, тааварлашгүй байдал өрнөл байхгүй гэж үздэг. Гол дүрүүдийн төгсгөл нь эхлэлдээ дурдагддаг учраас уншаад уншаад юу болох нь тодорхой гэж бодож л дээ. Гэхдээ яахав дээ ном шимтэгч биш савангийн дуурь үзэгчдийн хувьд бол угаасаа л яах нь тодорхой үйл явдал нь урьдчлаад тааварлагдчихсан л хэрнэээ олон нийт таашаагаад байдаг шүү дээ. Монотон зохиол уншиж чаддаггүй хүмүүсийн хувьд хэлэхэд маш их төвлөрөөд эндээс их юм олж ойлгох ёстой гэж өөртэйгөө бясалгаж уншаарай.
  3. Мөн шүүмжлэл дагуулсан бичиглэлийн хэлбэр нь яг CV шиг дүрүүдийг тоочиж бичсэн учраас дүрийн сул тал, дотоод сэтгэлийг тааварлаж уншигч өөрөө дүгнэх боломж өгөхгүй бүх цоорхойг нь давуу талтай нь тоочоод юу бодож байгааг нь хэлчихдэг учраас тэр нь архаг уншигчдын дургүйцлийг хүргэж л дээ. Гэхдээ надад бол нэг тийм юм уншаад ч цаад санааг нь ойлгодоггүй, тэр талын чадвараа хараахан хөгжүүлээгүй уншигчдад бол окэй дараа дараагийн зохиолууд дээрээ өө тэр яг ингээд ингэсэн юм байна шд гэсэн дүгнэлттэй унших давуу талтай санагдсан.
  4. Бас энэхүү номын онцлог нь зүгээр л нэг уншаад өнгөрөхөөс илүүтэйгээр философи, амьдралын үзлийн талаар гүн гүнзгий ойлголт авахыг хэн бүхэн уншихад тохиромжтой ном юм. Олон улсын уншигчдын олон дахин уншсан шалтгаан нь зарим нь англи хэл дээр уншчихаад дараа нь эх хэл буюу турктэй нь харьцуулж уншсан явдал юм. Харин бидэнд бол Монгол болон Англи хэлээр нь харьцуулааад уншчих боломж байгаа юм. Нельсон Манделагийн хэлснээр “Хэрэв та хүнтэй ямар нэгэн хэлээр нь ойлголцон ярих юм бол түүний толгойд үлддэг. Хэрэв түүнтэй эх хэлээр нь ярих юм бол түүний зүрх сэтгэлд буудаг гэсэн байдаг. Үүний адилаар эх хэлээрээ илүү утга төгөлдөр уншигчидад нь буусан байж болох юм.
  5. Уг зохиол дотор гарч байгаа зохиолын логик бага зэрэг алдаатай ба Руми Тэрбизийн Шамс хоорондын харилцаа шашны гэхээс илүүтэй хоорондын нөхөрлөлийн харилцааг хэт гүн тусгаж шашинг доромжилсон гэж хүртэл исламын шашинтай уншигчид нь дургүйцсэн байдаг. Тэгэхээр заавал логикоор шууд тулгаж засан залруулж уншихаас илүүтэйгээр, доторх агуулга санааг шашин гэдэг хальснаас нь арилгаад толной тархиндаа зажилан уншаасаасай гэж хүсэж байна.

Эцэст нь энэ номыг уншбал Туркын хэдэн цагаар эргэлддэг бүжгийн үүсэл, утга санааг мэдэх боломжтой. Маш тодорхой тайлбарласан нь олон улсын уншигч нарын талархалыг хүлээсэн. Утга учиргүй тэнэг эргэлдсэн бүжиг нь ямар үзэсгэлэнтэй дэлбээгээ нээсэн бадамлянхуа цэцэг шиг болохыг нүдэндээ төсөөлж харж чадна. Мөн энэ номыг уншихад маш олон тод өнгийн хавчуурга наалддаг цаас хэрэгтэй болох болно гэж найдаж байна. Яагаад гэвэд энэ номонд маш гоё сүнслэг ишлэлүүд байдаг болохоор бүгдийн л ойр ойрхон эргүүлж харахын тулд хавчуургууд хийх шаардлагатай болсон.

За тэгээд та бүхэн энэ гайхалтай сод бүтээлийг ердөө 26000 билүү 28000 төгрөгөөр худалдан аваад унших боломжтой. Би энд ердөө гэсэн үг ашигллаа. Ууг нь бол маркетингийн зарчимд ердөө гэдэг үгийг ашиглахыг хориглодог. Зарим хүний хувьд 26000 төгрөг нь их мөнгө заримд нь бага мөнгө шиг санагддаг учраас уг үгийг ашиглахыг хориглодог. Харин миний хувьд бол та энэхүү бүтээлийг орчуулан бидний гар дээр уншихад бэлэн болгоод авчирсан хүмүүсийнхээ хөдөлмөрийг үнэлээд худалдан аваасай гэж хүсэж байна. Танд хэзээ ч харамсахааргүй бодрол, оюуны цэнгэлийг авчирнаа гэдэгт итгэж байна. Миний номын тэмдэглэлүүд зөвхөн sound Cloud дээр байршдаг бөгөөд бусад сошиал медиа сувгаар сурталчилдаггүй байгаа. Хэрвээ танд миний номын тэмдэглэл таалагдан бол, номыг шимтэн уншихад тань багахан ч гэсэн түлхэц үзүүлж чадаж байгаа бол доорх хэсэгт ямар ч хамаагүй санал хүсэлт, коммент бичээрэй. Ингэснээр дараа дараагийн дугаараа олон нийтэд нээлттэй хийх зоригтой болох юм шүү. Баярлалаа. Баяртай.

@Listen to Хайрын дөчин дүрэм номын тэмдэглэл by Fox Diary on #SoundCloud
https://soundcloud.app.goo.gl/o7LT

--

--

Цаасан Малгай
Цаасан Малгай

Written by Цаасан Малгай

Уншихгүй байсан ч яахудээ

No responses yet