You are brand: Part1 — Chapter 1
PRAISE for YOU ARE A BRAND, Second Edition! By Catherine Kaputa
Та бол брэнд ном нь онлайн болон хувь хүний түвшинд гүйцэтгэж хэрхэн ухаалгаар бизнесийн амжилтыг би болгох тухай бичсэн ном юм.
Миний нэрнээс л брэнд гэдэг зүйл бий болдог. Улиам Шекспир Сонет 111
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ: Брэнд стратеги: Өөрийн брэндийн гол концепцийг тодорхойлох нь
- Өөрийн брэндийг гартаа оруулах нь
МЭӨ 64 онд ах дүү Цицерон Маркус болон түүний дүү Кинтус нар нь улс төрийн карьер төлөвлөгөөтэй байсан. Мэдээж Маркус Цицерон Ромын хамгийн алдартай хүмүүсийн нэг болж чадсан. Түүний хувийн брэндингийн ажил нь тухайн үедээ л хэрэгжээд зогсоогүй, олон зууны турш алдаршин үлдэж чадсан. Түүний хувийн брэнд хийх үйл хэрэгт Цицерон хэмээх ганц үг л маш хүчтэй нөлөө үзүүлсэн бөгөөд түүний гүн ухааны үзэл баримтлал, үг хэллэг нь барууны соёл иргэншилд томоохон бодитой нөлөө үзүүлж чадсан юм. Тэрээр Италийн нэгэн жижиг тосгонд амьдардаг жижиг тосгоноос гаралтай бөгөөд түүний улс төрийн карьер, хүслийг биелүүлэхүйц хэмжээний холбоо сүлбээ, боломж байхгүй байсан юм.
Тиймээс Кинтус ахынхаа брэнд менежерийн үүрэгт ажлыг хариуцан авч , улс төрийн зөвлөхөөр ажиллаж эхэлсэн бөгөөд ах дүүсийн энэ тухай хоорондоо харилцсан захиагаар 2012 онд Принстоны их сургуулийн хэвлэлийн газар “Сонгуульд хэрхэн ялах вэ” гэсэн нэртэй ном болгон хэвлэсэн байдаг.
Тэдний зорилго нь Ромын эзэнт гүрнийг удирдаж буй томоохон хоёр удирдагчаас Маркус Цецерог ялан байгуулан консулаар суулгах хүсэл байлаа. Тэдэнд тулгамдаж байсан хамгийн том асуудал нь түүний гэр бүлээс нэг ч хүн түүхнээ тус улсын консулаар сууж байсан ттүүх байхгүй байсан юм. Квитус нь ах Маркусынхаа уран илтгэх чадвар, үг хэллэг нь уг сонгуульд гайхалтай давуу тал болохыг нь мэдэж байсан ч энэ нь компанит ажилд хангалтгүй гэдгийг мэдэж байсан. Ийм учраас хувь хүний брэндингийн ажилыг хийх шаардлагатайг ойлгожээ.
Хувь хүний брэндингийн ажил нь эрт дээр үеэс хөгжиж ирсэн бие даасан урлаг-ийн түвшинд хөгжсөн менежментийн салбар хэсэг юм. Нэгэн цагт үүнийг зөвхөн улс төр, нийгмийн лидерүүд л ашигладаг байсан бол одоо бүх салбар мэргэжлийн хүн бүрийн амжилтыг авчирахын тулд ашиглаж байна.
Кинтус болон Маркусын захидал дунд, Кинтус ахдаа хандаж өөрийгөө “шинэ хүн” гэж өөрийгөө хоногшуулан брэнд хийхийг зөвлөж, жижиг хотоос гаралтай сул талыг нь давуу тал болгон хувиргахын тулд: “Форум (хуралдаан) уруу өдөр бүр явах бүртээ өөртөө шинэ хүн гэдгээ сануулж, Би бол гадны хүн, би консул болохыг хүсэж байна. Энэ бол Ром гэж хэлж байхыг зөвлөжээ. Мөн тэрээр өөрийгөө ард түмний дундаас гарж ирсэн хүн гэж хэлэн, чинээлэг болон улс төрийн элит гарал ард түмэн хоорондын гүүр болно гэж ойлгуулах хэрэгтэй гэжээ. Маркусын өөртөө итгэлтэй ярих чадвар нь түүний гол өрсөлдөгч болох авлигад идэгдсэн яүгууртан Луциус Сиргус Катилинатай тэмцэхэд маш үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
Танд Хувь хүний брэндинг байгаа юу? Та өөрийн брэндингийг хөгжүүлэх санаачлага гаргахаас зугтаж явна уу?
Өөрийн брэндингийг гүйцэтгэнэ гэхээр хиймлээр нэг дүр гаргаж ирээд, жүжиглэх ч юм уу бусдыг байгаа байдлаас нь хэтрүүлэн сайн харагдуулах эсвэл муу харагдуулах гэсэн зальжин муухай зүйл гэж боддог. Та ч бас тэгэж боддог юм биш биз?
Та яг зохистой хувь хүний брэндингийн үйл ажиллагааг яг юу гэж ойлгодог вэ? Сүүлийн үед үсээ цэмбийтэл засаж янзлаад албаны сайхан хувцас өмсөөд өөрийн болон бусдын амжилтынхаа талаар хүмүүсийг залхтал ярихыг хувь хүний брэндинг гэж үзэж өөрийгөө яг л хуучин машин шиг олон нийтэд зарж байгаа харагддаг. Энэ бол нийгэм дэх түгээмэл хувь хүний брэндингийн талаарх ойлголт юм.
Нөгөө талаар олон нийтийн сүлжээн дээр маш амбицтай байдаг хэсэг бүлэг хүмүүс бөгөөд автомат нэрийн хуудасны машин шиг хүнээс хүн үрүү нэр хооронд нь соличихгүйхэн шиг явдаг хүмүүсийг ч бас өөрийн хувийн брэндингээ хийж байгаа хүмүүс гэж ойлгож болох юм. Фэйсбүүк хуудсан дээр өөрийн үйлдэл бүрээ статусаар илэрхийлж, өөр дээрээ л төвлөрсөн пост хийдэг хүнийг хувь хүний брэндинг хийж байгаа хүн гэж ойлгох уу?
Энэ бүгд зүгээр л бүжиглэх гэж байгаад бүдэрч унаж байгаатай ижил бүтээлч хувь хүний брэндингээс хол ойлголтууд юм.
Хувь хүний сайн брэндинг гэдэг нь тухайн хүний дотоод гадаад үнэн мөн чанар, тухайн хүний онцлог, яг одоо хэн бэ? хэн байж чадах вэ гэдэг суурь онцлог шинж чанар дээр тулгуурлан бүтээгддэг. Тухайн хүний ямар шинж чанарыг давуу тал болгон гаргах, эрхэлж буй ажил, найз нөхөд, хүрээлэл гэх мэт бусад оролцогч талуудыг хамтатган оролцуулан брэндинг хийх суурийг бий болгож өгдөг. Амжилттай яваа бүтээгдэхүүн үйлчилгээ, эрхэлж буй үйл ажиллагааны ард хүртэл хувь хүний брэндинг нь уялдан гарсан байдаг. Нөгөө талаараа хувь хүний брэндингийн стратеги нь макро микро орчны хүчин зүйлсийг хамтатган уяж амжилттай маркетингийн стратегийг гаргаж ирдэг.
Брэндинг гэдэг нь тухайн хүний амьдралын хэв маягаас нарийвчилсан детайл хэсгийг онцлох эсвэл бүхэлд нь цухас дурдсан иж бүрэн мессеж бүхий эсвэл тухайн хүний ирээдүйн зорилго, одоогийн шинэ сэдвийг ил гаргах эсвэл өмнөх амжилттай түүхүүд дээр суурилсан эсвэл сонирхол татахуйц сэдвийг хөндсөн эсвэл зөвхөн тухайн хүн дэрэээ төвлөрсөн гэх мэт баялаг стратегийг боловсруулах боломжийг бий болгож өгдөг. Гэхдээ энэ бүхний эцэст нэг л зүйл тодорхой байна, та хувийн брэндинг хийх үйл ажиллагаанд оролцоод гарчихдаг нэг хэсэг биш , Та түүнд бүрэн хэмжээгээр оролцох асуудал юм! Та өөрийнхөөрөө байж, бусдад өөрийгөө хэн гэдгийг ойлгуулахын тулд брэндингийн үйл явцад оролцож, түүнийгээ өөрийгөө удирддаг байх хэрэгтэй. “Өөрийнхөө үзэл баримтлалд хувьд үнэнч байгаарай” гэсэн сайхан үгийг Бард хэмээх нэгэн сэтгэгч хэлсэн байдаг.
Зөөлөн байна гэдэг хатуу байгаа хэрэг, хатуу байна гэдэг зөөлөн байгаа хэрэг юм.
Брэндинг хийнэ гэдэг нь soft буюу зөөлөн хүчний тухай асуудал юм. Өнөөдөр компаниудын хувьд тоосго, зуурмаг, тоног төхөөрөмж, бараа материал гэх мэт биет зүйлс нь компанийн үнэ цэнийг нэмэгдүүлэх чухал зүйлс биш юм. Харин брэндинг, компанийн нэр хүнд, санаа болон оюуны хөрөнгө, хэрэглэгчдийн харилцаа, бизнесийн холбоо зүйлс л компаний хөгжилд нөлөөлдөг биет бус зүйлс л компанийн хувьд үнэ цэнэтэй зүйл юм.